Монгол Улсын Засгийн газар Украин улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болсон. Тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын Тусламжийн төв сан, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, “Улаан хавирган сар” нийгэмлэгээр дамжуулан олгох аж.
Тэгвэл энэхүү мэдэгдэлийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Улс нь сүйрч байхад УИХГ нь Украйнд цалингаа хандивлах нь тэнэгрэл, солиорол шүү!” хэмээн өөрийн цахим хуудснаа мэдэгдэв.