Мөрөөдлийн театрын жүжигчин Ц.Ганбаяр буюу Ганбаа сэхээнд ороод гарчээ. Тэрээр маш хvнд өвдөж өдгөө Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж олон кг жин хаясан юм. Тэрээр элгэний хорт хавдартай тэмцэж байгаа бөгөөд саяхан солонгос улсруу эмчилгээнд явжээ.
Зөвийг дэмжиж бурууг ухааруулж, уйлуулж, дуулуулж ирсэн хошин урлагийнхан нийлж нэгдэн “Олон Улсын Инээдмийн Баяр”-аар Жүжигчин Ц.Ганбаярт болон “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайханы охинд зориулан хандивын тоглолт хийсэн байна. Энэ талаар жүжигчин Нарансолонго: “Энэ жилийн 4-1 инээдмийн баярын өдрийн UB паласын тоглолт, зуун хувь хандивын тоглолт байсан юм шүү. Оролцсон бүх уран бүтээлчдэдээ болон үзсэн үзэгчдэдээ маш их баярлалаа” хэмээжээ.
Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайханы охин өвдөж, эмчилгээний зардал бүрдүүлэхийн тулд тэрбээр хөдөө орон нутагт тоглолт хийж яваа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Харин хамтлагийнх нь жүжигчин тус тоглолтод оролцохгүй байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд хөвөрч эхлээд байсан. Тэгвэл жүжигчин Д.Дэлгэрсайхан “Маск продакшн маань бидэнд хамгийн ихээр туслаж байгаа. Охины минь бие дээрдэж, эдгэж байгаа болохоор орон нутаг дахь тоглолтоо удахгүй дуусгана” гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл олон нийтийн сүлжээнд гараад буй дээрх мэдээлэлтэй холбоотойгоор “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай өөрийн цахим хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Маск” хамтлаг болон хувиасаа Дээгийдээ аль болох санхүү, сэтгэл санааны дэм үзүүлсээр ирлээ. Бид нэг л гэр бүл шүү дээ.
Тэр болгоныг тусаллаа, дэмжлээ гээд явах нь ёс зүйд нийцэхгүй Дээгий өөрөө ч хүсэхгүй! Яах вэ хэсэг хүмүүсийн зорилго, харлуулах гэсэн хүсэл нь та бүхнийг төөрөгдүүлсэн байна. Гэлээ гэхдээ ямарч мэдээлэлд шүүлтүүртэй хандаж байх хэрэгтэй шүү! Дашрамд хэлэхэд ер нь би болон манай хамт олон хандивын тоглолтонд аль болох л оролцож ирсэн, одоо ч Дээгийгийн маань охинд шаардлагатай гэж үзвэл Маск хамтлаг болон Дээгийд хайртай үзэгч олон нь, Урлагийн найз нөхөд нь туслахад хэзээд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан юм.