100 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин Монгол улсын ардын намын гишүүн таньд баярын мэнд дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын ардын намын дарга Л.Оюунэрдэнэ гэх энэхүү төрсөн өдрийн мэндчилгээ Монгол Ардын намын гишүүн бүрд төрсөн өдрөөр нь ирдэг бололтой.
Дээрх мэндчилгээ саяхан нэгэн бүсгүйд иржээ. Учир нь тэрээр намын гишүүнээр өөрийг нь мэдээгүй байхад бүртгэсэн төрсөн өдрөөр нь ийнхүү баярын мэндчилгээ ирсэнд маш их гайхаж буй мэдээлэл цахим орчинд тархлаа.
Тэрээр “Асуух зүйл байна мэддэг нь хариулаад өгөөрэй. Өнгөрсөн төрсөн өдрөөр минь надад мессежээр ийм нэгэн мэндчилгээ ороод үзтэл gif өргөтгөлтэй мэндчилгээтэй хамт ирсэн юмаа. Амьдралдаа ямар нэгэн нам нтр гэсэн бичигтэй хаалгаар шагайж үзээгүй бүр шагайхыг ч хүсдэггүй хүн гэнэт намын гишүүн болчихсон.
Энэ нь тэгээд хэн нэгэн намайг мэдээгүй байхад бүртгэчихсэн гэсэн үг юм болов уу? Эсвэл намын нэг маркетинг яваад байгаа юм болов уу? нэр үнэхээр явж байдаг бол хасуулмаар байна. Та нарт ийм мессеж ирж байсан удаатай юу? Аягүй дураараа юмаа” хэмээжээ.