“Аз жаргалын шок”, “18 нас минь би чамд хайртай”, “Том толгойтын романс”, “Миний ах атаман”, “Маш нууц”, “Зүрхний хилэн”, “Байтаг богд” зэрэг уран бүтээлээрээ шуугиан тарьж, үзэгчдийн мэлмийг нээсээр ирсэн “Фантастик” продакшныг мэдэхгүй хүн тун ховор. Шинэ уран бүтээлээрээ олон үзэгчдэд үргэлж бэлэг барьдаг “Фантастик продакшн”-ийн ээлжит дэлгэцийн шинэ уран бүтээлдээ ороод байгаа юм.
Тэгвэл уг продакшн захиалгаар кино хийдэг гэх шуум олны дунд тархжээ. Нэгэн жиргээч “Фантастик” продакшн захиалгаар кино хийдэг гэхийн Овоо гайгүй залуус шиг л байсан юм. Хүний амьдрал юмдаа Ажиглаад байхад алиалагч болж байгаа юм шигээ гэж пост оруулжээ. Уг постны доор “Фантастик” продакшны гишүүн жүжигчин Алтаншагай “алиалагч бол болоогүй байгаа шүү” хэмээн сэтгэгдэл бичжээ.