VIOCE-д Өнөрзул буюу Жожогийн талаар нэг ч үг дурдалгүй хассан шалтгаан: Үзэгчдийг байлдан дагуулаад буй Дуу хоолой шоуны халз тулаан өнгөрсөн долоо хоногт Наранзун шүүгчийн багаар дууссан. Тэгвэл энэхүү халз тулаанд харилцан дуулсан Э.Амгалан, Б.Өнөрзул нарын шүүлтийг хийхдээ шүүгчид Өнөрзулын талаар огт дурдахгүйгээр шууд хассан.
Чухам яг юу болов? Жаз хэв маягаар дуулдаг дуучин Б.Өнөрзул эхний шат буюу Blid шалгаруулалтын үеэр 4 шүүгчийг эргүүлж чадсан. Улмаар Наранзун шүүчийг сонгодог хэсэг л нэвтрүүлгээр гардаг.
Тэгвэл шоуны хасагдсан хэсэг буюу Өнөрзулыг багтаа авахаар шүүгчид өөр өөрийн аргыг хэрэглэх үеэр Болд шүүгч өөрийн гарын үсэг бүхий цомгоо дурсгахыг санал болгосон ч Өнөрзул хариуд нь намайг авлигадаж авч чадахгүй гэж хэлээд Болдын дургүйг хүргэжээ. Энэ таагуу уур амьсгал түүнийг хасагдахад хүргэсэн байна.