МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчийн халааг үргэжлүүлж буй Д.Одзаяа нөхөртэйгээ гадаадад аялаж яваа билээ. Цахим хуудсандаа идэвхитэй хосууд аяллын явцдаа түрийвчээ алдаад олсон байна.
Тэрээр энэ тухай “Ханойд бууснаасаа хойш 2 өдөр л стори пост ч хийх завгүй дэлгүүр хэсэв. Карт бэлэн мөнгө хольж тооцоо хийгээд байсан тул өчигдөр орсон дэлгүүртээ энэ түрийвчээ орхижээ Карт утасны ард байгаад бэлэн мөнгө авч явж сураагүй хүн чинь хаяснаа ч анзаарахгүй бүүр шөнө нь мэдээд.
За одоо ч өнгөрсөн байхдаа гэж бодсон ч гомдлын мөр том дэлгүүр юм чинь камер шүүлгэе гэж очоод олж авлаа шдээ Ёндоо юу манайхаан? Энд дөнгөж буугаад онгоцны буудал дээр Заяа маань 10 гаруй сая төгрөгтэй түрийвч олсон Ил хаячихсан байсан тул авах боломж байсан ч тэгээгүй, хөөрхий адилхан л нэг хүн тэнд сандарч яваа байхдаа гээд Ганхүү ахаар дамжуулж эзэнд нь хүлээлгэж өгсөн юм.
Тэгтэл явахынхаа өмнө өөрсдөө мөнгөө хаясан ч ингээд эргүүлээд олоод авлаа Карма, үйлийн үр гэж байдагт итгэдэг ч энэ удаад бүр өөр дээрээ шууд утгаараа мэдэрлээ Сайн үйл хийвэл сайн л эргэж ирнэ. Мууг үйлдвэл муу л зүйл тохиолдоно. Хэнд ч гэм хоргүй, үргэлж сайныг ерөөж, зөвийг үйлдэж явах болноо Баярлалаа баярлалаа” гэжээ.
Харин хосуудад ямар их аялаж зугаалдаг юм гэсэн шүүмжлэлүүд их ирэх болсон байна.
Энэ шүүмжлэлд хөтлөгч бүсгүй “Яасан их аялдаг юм яасан ч завтай жаргалтай юм л гэнэ. Одоо залуу сайхан эрч хүчтэй дээрээ аялж зугаалж, юм үзэж нүд тайлахгүй бол хэзээ аялах юм бэ?? Тэгээд ч би тийм баян айлын өв залгамжлагч юм уу, хэн нэгэн убагийн мөнгийг үрж ядаад ч юм уу, төсвийн хөрөнгөөр туйлаад байгаа юм биш шдээ манайхаан.
Энэ хүртэл нойр хоолгүй сайн ажилласан өөртөө жаахан цаг гаргаад л олсон мөнгөө аялал -дурсамжинд зориулж байгаа төдий.
Гэхдээ нэг юм байна.
- Мөнгөтэй, түүнийгээ зөв зарцуулж чаддаг.
- Мөнгөтэй ч өөртөө ч өрөөлд ч нааж чаддаггүй.
- Мөнгөгүй, гэхдээ сайн хөдөлмөрлөж байгаа.
- Мөнгөгүй, түүний төлөө хөдөлмөрлөдөггүй.
1 дэхь 4 дэхь төрлийн хүмүүст хэлээд байх зүйл байхгүй ээ. Харин 2 дахь төрлийн хүмүүст хэлэхэд залуу нас, цаг хугацаа дахин олдохгүй шүү. Бусдыг хараад гоё юмөө сайхан юм нтр гээд өөртөө зориулж чадахгүй сууж байгаа бол ёстой тавилан юм даа л гэе Харин 3 дахь төрлийн хүмүүст Боломж үргэлж байдаг шүү, шудрагаар хөдөлмөрлөж чадаад ард нь гараад өөрийгөө заавал шагнаарай”гэсэн хариултыг өгчээ.








































