“Женко”-гийн охин Намуун “Манай гэр бүлийнхэн хөгжлийн банкнаас зээл авсан зүйл байхгүй шүү.Тухайн үеийн төр баригчид өгнө ч гэж байхгүй” гэв
Хөгжлийн банктай холбогдох Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд боллоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан “Сахал” Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нар Ерөнхий хяналтын сонсголд ир ээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга МУ-ын парламентаа хүндэтгээд ирэх ёстой. Яагаад тэр хүн залуусыг ашиглаж турхираад, шоронд хаячхаад байдаг юм бэ. Одоо хариуцлагыг том “хулгайч” нараас нэхэж авч чадахгүй юм бол энэ хурлыг хийх шаардлага байхгүй. “гэсэн юм.
Харин Монгол улсын экс ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намуун өөрийн цахим хуудснаа УИХ-ын гишүүн Т.Доржхандыг аавынхаа нэр төрд халдсан тухай пост орууллаа. Тэрээр “Энэ хүн худал мэдээлэл тарааж хүний нэр төрд нь халдаж болохгүй гэдгийг мэддэг юм болов уу ? өөрөө эхлээд мэдээллээ сайн судлаад ярих хэрэгтэй.
Эсвэл хэн нэгний гар хөл болчхоод захиалгаар ингэж яваад байдаг юм уу? Манай гэр бүлийнхэн хөгжлийн банкнаас зээл авсан зүйл байхгүй шүү? угаасаа тухайн үеийн төр баригчид өгнө ч гэж байхгүй давраад одоо муу юм болгоныг аавтай минь холбож сүлбээд нэр төрд нь халдаад байх юм.