ГУРВАН ХҮН ДАЙРСАН ЖОЛООЧ СОГ ТУ УРУ УЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙЖЭЭ
Өчигдөр шөнө буюу 2022 оны 03 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шонхор тауэрын ард хэсэгт зам тээврийн ноцтой осол гарч, замын хажууд зогсож байсан гурван хүн хүнд гэмтсэн байна.
Гэмтсэн гурван иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэж, хоёр иргэнийг дарааллан нэн яаралтай хагалгаанд оруулсан ч биеийн байдал нь хүнд байгаа ажээ.
Осол гаргасан жолооч сог ту у р уулах ундаа хэрэглээгүй байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа бөгөөд ослын талаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.