3acгийн газар болон Улсын oнцгoй комиccooc бөxийн бapилдaaн, төpийн зoлголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан.
Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байгаа юм.
Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.02.12/ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэж гэж байна. Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиараа Засгийн газарт ийм эрх байхгүй юм.
Сануулахад, уламжлалт, тэмдэглэлт баярын өдрүүдэд ажлын өдөр таарч, тэр өдөр нь бямба, ням гарагуудтай нэг хоногийн ойр тохиовол шилжүүлдэг билээ.