“Учиртай гурав” гэдгээр иргэдийн дунд шуугиан тариад амжсан дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурвын хайрын гурвалжингийн асуудал түр намжаад буй.
Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар амьдралаа эхлүүлээд гурван ч хүүхдийн аав, ээж болон амьдарч байгаа бол Э.Чулуунчимэгийн хувьд уран бүтээлдээ анхаарлаа хандуулан, хэд хэдэн ч хит дуутай болоод амжсан билээ.
Ирээдүйтэй, жудаг сайт бөхчүүдийн тоонд орж явдаг начны цолны найран дээр дуучин бүсгүй ая дуугаа өргөх үест тэд танилцсан аж. Дуучин бүсгүйг аялан тоглолт хийхэд нь олон хүн “Ганц бие бүсгүй хүнд ахадсан ачаа“ хэмээн гайхаж байсан нь бий. Тэр бүхнийх нь ард харин Цэрэнтогтох начин түшиг тулгуур болж байсан гэх юм гэнэ шүү.