Олон нийтийн дунд нийтийн дуучдыг мөнгө “цөм” хийдэг гэх ойлголт бий. Жижиг зах зээлтэй манай улсын хувьд зохиолын дуучид олноороо төрөн гарч байгаа нь өрсөлдөхөд улам бэрхшээлтэй болсон тул тэд шинэ залуу “нийтийнхэн” өмнөд хөршийг онилох болсон гэлцдэг. Тэгвэл саяхнаас нийтийн дуучдыг нэгэн бүсгүй луйвардаж эхэлсэн аж.
Монголын ихэнх зохиолын дуучдыг луйвардаж, дунджаар нэг дуучнаас 61,538,461 төгрөг залилсан бүсгүй олны анхаарлыг ихээр татаж эхэллээ. Хохирч үлдсэн хэдэн зохиолын дуучид аргаа баран цахим сүлжээнд бүсгүйн зураг хөргийг нь тавин сэвж эхэлсэн аж.
Энэ талаар ардын дууч Бурмаа өөрийн цахим хуудснаа “Энд бүр аймар луйварчин байнаа. бас 1 тэрбум юу ч биш. 130 гаруй иргэдээс 8 тэрбум луйварсан. Би хүртэл луйвардуулсан. Эргэж хохирогчидоо доромжлоод сууж байгаа даа”хэмээжээ.
Дашрамд дуулгахад дуучин Нара нэрээр олны танил болсон М.Нарантуяа хүртэл бусдад 17 сая төгрөг залилуулуулаад байгаа юм. Энэ талаар тэрбээр “Турк улсад амьдардаг Байгальмаагийн Ганцэцэг нь намайг залилаад зогсохгүй миний нэрийг ашиглан бусдыг залилж байна. Байгууллагынхаа хямдралаар балны шил захиалж өгнө хэмээн надаас 17 сая төгрөг залилсан. Гэтэл одоо миний нэрээр бусдыг залилж явна гэнэ!!! Болгоомжлоорой!!!’ хэмээн бичжээ.








































