Dale Choi: Соко надад зовлон жаргалаа хуваалцаад нэг орой хамт юм идэж уугаад суусан
“Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч, 9911 утасны дугаарын магнат, 9911 койн гаргагч Dale Choi буюу Ч.Эрдэнэдалай болон трансжендер Солонго нарын учир битүүлэг зураг цахим орчинд тархаж олны дунд багагүй маргаан үүсгэсэн.
Тэгвэл уг зургийн талаар 9911 койн гаргагч Dale Choi одоо болтол ямар нэгэн тайлбар өгөөгүй. Харин тэрээр саяхан “Urban talk” нэвтрүүлэгт оролцож уг зургийн талаар тайлбар өгсөн юм.
Dale Choi: “Тэр зургийн талаар би өдий болтол ямар нэгэн тайлбар хийгээгүй. Хамгийн сонирхолтой нь тэр зураг бол 5 жилийн өмнөх зураг. Би таван жилийн өмнө клаб ордог байсан. Тухай үед Соко надад зовлон жаргалаа хуваалцаад нэг орой хамт юм идэж уугаад сууж өнгөрөөсөн. Тухайн үед би бизнес хийж эхлээгүй байсан өнөөдөр бол бизнесмэн хүн болсон. Одоо бол ямарч холбоо байхгүй. Тэр хүнийг одоо муулмааргүй байна” гэв.