Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч асан Г.Анархүү төрөл бүрийн салбарт өөрийгөө сорин хүч үзэж чамгүй яваа залуу гэдгээр нь хүмүүс андахгүй билээ. Өөрөөр Б.Тэмүүлэн, загвар өмсөгч Ю.Балжидмаагын экс нөхөр гэдгээр нь олны танил нэгэн юм.
Ю.Балжидмаа, Г.Анархүү хоёр дундаасаа Аатөр хэмээх хүүтэй болсон билээ. Төд удалгүй хосууд хоёр тийш болсноо цахим хуудаснаа задлаад авсан. Ю.Балжидмаа хүүгээ аав дээрээ үлдээсэн аж. Өөрөөсөө нас залуу дүү охидыг oнилдoг Г.Анархүү Наро Банчин гэгээнтний талаар ноцтой мэдээллийг дэлгэсэн.
Тэрээр “Доодохоо захирч чадахгүй эрийг дээрээ залаад байж байдаг. Бид нарын л мунхаг харанхуй боловсролгүй байгаагийнх штээ” Эх дэлхийгээ хайрла гэж сургадаг хирнээ уул уурхайн компанид хүргэн орцон. Эд мөнгө хэрэггүй гэж номолдог мөртлөө 200 унаж, Хауст амьдардаг гэлүү. Хажуудах эхнэрээ хайрлаж чадахгүй, хавь ойрын хүүхнүүдтэй заваараад явж байж хар элгийн мань хэдийн амьдралыг дээшлүүлнэ гэж ямар ац нь байдаг юм бэ?
Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр надад залбирч яваарай.”гэсэн юм. Тэгвэл Г.Анархүү дахин Нарогийн талаар цахим хуудаснаа бичлээ. Тэрээр “Энэ нэг ертөнцийн төв гээд өөрийгөө бодсон банди байнаа тэгэхдээ нээрээ” хэмээжээ. Үүнээс харахад Г.Анархүү үнэхээр түүнд гомдсон, хорссон өнгө аяс мэдрэгдэж байгаа бөгөөд төд удалгүй утсан дээрх мессэжийг ил болгож магадгүй аж.








































