Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тиймээс тус намын Сонгуулийн хороо 2021/03/10-наас эхлэн намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж эхлээд буй. Тэгвэл тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь өрсөлдөхөө илэрхийлж, бүртгүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга саяхан Н. Түвшинбаяр аварга хүн зодсонуу гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр “Юу гэж тийм юм байхавдээ. Та нар одоо тийм зүйлд итгэхээ болих хэрэгтэй. Энэ сонгуулийг гадна дотны хүмүүс хүртэл хар будгаар будсан сонгууль боллоо гэж хэлж ярьж байна. Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрэх хүн биш” хэмээн мэдэгдлээ.