Мэс заслын ширээн дээрээс шинэ амьдрал олж, эрэгтэй хүнээс эмэгтэй хүн болон хувирсан трансжендер Б.Солонго үүнийгээ ч ил тодоор зарладаг нэгэн. Тэрээр Эрдэнэтээс гаралтай, МУИС-ийг эрэгтэй байдлаар дүүргэсэн, нэг үе ФМ радиод хөтлөгч хийж байсан, бөгөөд хэдэн жилийн өмнөөс хүйсээ солиулж, эмэгтэй байдлаар амьдрах болсноор трасжендер замыг сонгосон гэгддэг.
Түүнд залуус хайрын үг харамгүй бэлэглэж энхрий ялдам байдал, халамжтай занд нь дурлаж битүүхэн шохоорхоцгоодог гэлцдэг. Тэгвэл трансжендер Б.Солонго өчигдөр өөрийнхөө цахимд “Нарантуул”-аас бор зүрхээрээ босч ирсэн Чинээлэг бизнесмэн гэх Чойнхорын Эрдэнэдалай буюу Dale choi –тэй их л дотно хамтдаа авахуулсан зургаа оруулаад төд удалгүй устгасан нь тэднийг амраг хосын харилцаатай гэх дуулианыг дэгдээв.
Тэрээр “Намайг тэвэрч явсан Dale маань, надтай найзалж байсан Өлзий маань, намайг хуулбарладаг тpaнc бологсод ер нь намайг гэсэн хүмүүс бололцооны сайн явдагт баярлах юм /2017 оны зураг болно/ хэмээн бичжээ.
Түүнчлэн “2017 онд хүн ямар ч найзтай байсан байж болно ш дээ. Өчнөөн л сайхан найзууд байнадаг. Одоо би чинь албан ёсны найз залуутай хүн ер нь намайг гэсэн хүмүүс сайд дарга болсон. Тал нь хүн шиг ажиллаж хөдөлмөрлөөд л явж байна. Hайзуудынхаа сайн явахыг харах сайхан байна” хэмээн тайлбар хийжээ.
Ч.Эрдэнэдалай нь Монголд 9911-тэй дугaaрыг бренд болгож тэр ч бүү хэл 9911 нүүдийн холбoo гэгчийг байгyyлсан байдаг бөгөөд фэйсбүүк сошиал орчинд бэл бэнчингээ гайхyyлж ихэд идэвхтэй байдаг нэгэн юм. Тэрээр иргэн Осоржамаагаас 218 мянган дагагчтай пэйжийг 20 сая төгрөгөөр авсан.
Пэйжээ хөгжүүлэх гэж бараг л үхэхээс бусдыг хийсэн Жаамаа гэтэл 6 сая төгрөг л гар дээрээ авсан гэж гомдсон гэдэг. Дашрамд дурдахад Соког Трансжендер болсноос хойш нөлөө бүхий хүмүүсээс ойртож дотносох санал их ирдэг гэнэлээ.
Тэрээр энэ талаараа “нөлөө бүхий хүмүүсээс тодорхой хэмжээнд сексийн ч юм уу санал ирдэг. Тэрийг таашаал болгоно уу, санхүүгийн хэрэгцээ болгон уу миний л асуудал. Нуулгүй хэлэхэд санхүүгийн асуудлаа сэргэлэн зангаараа шийдэж байна.
Бэлэн мөнгөөр тусалдаг хүмүүс бас байдаг. Зөвхөн минийх байгаач, битгий өөр хүмүүстэй уулзая гэсэн санал их ирдэг. Миний үерхэж байсан казак залуу бөгж бэлдчихсэн байсан. Бараг гэрлэх санал тавих гэж байсан юм болов уу. Чамаас хөөрхөн охинтой болно гээд л ярьдаг байсан” хэмээжээ.