“Х-ТҮЦ” продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ононг танихгүй хүн үгүй.
Тэрбээр багаасаа л алаг нүд нь эргэлдсэн хүү байжээ. Ээжээс хоёулаа бөгөөд дээрээ нэг эгчтэй. Харин бага балчир насандаа бидний олон жил харж дассан шиг “хөвсгөр” байгаагүй аж.
Түүнийг бодит амьдрал дээр байгаагаар нь л эмэгтэй гэж андуурах үе ч амьдрал дээр олон гардаг байж. Жишээлбэл, “Эгч ээ ард чинь очер захья” гэж хэлдэг үе олон гарсан тухай дурсан ярьжээ. Ер нь ч, жүжигчин Онон нас тогтсон эмэгтэйн дүрийг олон удаа бүтээж, хошин урлагийн тайзнаа тоглосон билээ.
Мөн Н.Ононд эрэгтэй хүн дурлаж байжээ хэмээн хэвлэлээр хэсэгтээ л цацагдсан. Гэвч энэ нь Мөнх тэнгэрийн хүчин дор кинонд эмэгтэй хүнтэй андуурсантай нь холбоотой байв.
Тэгвэл жүжигчин залуу өөрийн бага насныхаа өхөөрдөм зургийг өөрийн цахим хуудснаа тавьжээ. Тэрээр “Подушкан зураг айл болгоны хананд байсан л биз дээ. миний чих арай л дэлдэн байж уу” хэмээжээ.








































