Tovch.mn сайтын сэтгүүлч О.Эрдэнэдаваа дэлхийн халуун цэг болсон Украины нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.
ОХУ, Украины асуудал хурдацмал байдалд хүрч, өнгөрсөн сарын 24 нөөс эхлэн ОХУ-ын талаас гэнэтийн цохилтуудыг өгч эхэлсэн. Хэдийгээр энэ хугацаанд хоёр улсын дээд албаныхан гал зогсоох хэлэлцээрийг удаа дараа хийсэн ч амжилт олоогүй бөгөөд одоо ч бөмбөгдөлтүүд үргэлжилж, дайны хөлд олон мянган энгийн иргэд үрэгдсээр байгаа юм.
Хоёр улсын дайны талаар бид олон улсын агентлагуудаас мэдээлэл авч байгаа ч яг бодит байдлын талаарх мэдээлэл нь тун хомс байна.
Тэгвэл тэд Нийслэлийн сэтгүүлчдийн холбооны дэмжлэгтэйгээр дэлхийн нийтийн анхаарлын төв, дайны халуун цэг болсон ОХУ, Украины дайны асуудлыг Монгол улсаас анх удаа сурвалжлахаар өнөөдөр Украйн улсыг зорьжээ. Мөн Ulsturch.mn сайтын зураглаач, орчуулагч Б.Зундуй бодит мэдээллийг газар дээрээс нь хүргэнэ гэв.
Холбоотой мэдээ: ГХЯ: Ямар ч зорилгоор Украин Улсад зорчихгүй байхыг анхааруулж байна
Украин улсад нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй. Иймд ямар ч зорилгоор Украин Улсад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас өчигдөр /2022.03.12/ Монгол Улсын нийт иргэддээ анхаарууллаа.