Зариг.мн сайтын захирал өөрийн сошиал хуудсаараа дамжуулж мэдэгдэл хийжээ.
Тэрээр:
Төлж чадахгүй бол барьцаанд тавьсан 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордыг хураалга. Ер нь ямар замаар тэр орд Ц.Гарамжавын өмч болов. Газрын баялаг нийт ард түмнийх. Яахаараа Уул уурхайн дэд сайд, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Гарамжавын мэдэлд очдог юм.
110 тэрбум +татварын өр 30=140 тэрбум төгрөгөө төл.
Троллчдоор дайруулахынхаа оронд өрөө төл, ирээд алчихдаггүй юм бол авч байж сална. Орд газар өмчилнө, зээл авна, татвараа төлөхгүй, тэгчихээд цементийн үнээ нэмж ард түмнийг шантаажилдаг энэ ер нь хэн юм бэ? Дан төрийн дэмжлэг, бусдад тэгвэл яагаад ийм эрх байхгүй байгаа юм. Бүгд л орд газартай, зээл авмаар байнашдээ !!!