МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа бусдын толгой дээр халуун кофе асгасан охин олон нийтээс уучлалт гуйлаа.
Тэрбээр уг үйлдлийнхээ талаар нэгэн сайтад тайлбар өгчээ. “Тэр өдөр би хичээлээ хийх л кофе шопт орсон. Гэтэл гурван охин намайг ш00лж, шивнэлдэн инээлдээд байсан. Кофе аваад эргэх хооронд бичлэг хийсэн. Жиг жуг гээд л. Тэр нь надад хэцүү байсан. Тэгээд та нар намайг таних уу гэж асуусан. Үгүй гэсэн.
Тэгээд яагаад байгаа юм бэ гэхэд “Яачихсан гэж. Чи хэн бэ. Яасан ч яадаг юм” гэх зэргээр их эвгүй харьцсан. Тэгээд би буцаад эргэх гэтэл над руу н.yл.имж, өшиглөсөн. Тэгэхээр нь уyр хүрээд тэр үй.л.длийг гаргасан. Гэхдээ би ганц секүнт ч хүрэхгүй хугацаанд энэ үйлдлийг хийсэн.
Тэр бол миний буруу. Тэр үйлпэлдээ гэмшиж байна. Намайг уучлаарай. Буцааж болдог бол тэр ү.й.лдлийг бу.ц.аахыг хүсэж байна. Гэхдээ уг нь тэр охин бид хоёр яриад эв эеэ олчихсон байсан юм. Тэр охин надад ингэж хэлсэн.
“НАМАЙГ Ч ГЭСЭН УУЧЛААРАЙ. БИ ТАНТАЙ МУУХАЙ ХАРЬЦААГҮЙ БОЛ ИЙМ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ БАЙЛАА. МИНИЙ БУРУУ.ТИЙМЭЭС ИНГЭЭД ӨНГӨРЬЕ” гэж уйлаад хэлсэн. Би ч гэсэн уучлал гуйсан. Тэгээд ямар нэг зүйл гарвал над руу залгаарай гэж хэлээд би явсан. Яг ингэж ойлголцохоос өмнө цагдаа дуудсан байсан юм.
Тиймээс би цагдаа руу очсон. Тэр бичлэг дээр байгаа цагдаа бол миний хэргийг харицсан цагдаа ч биш. Миний хэргийг хариуцсан цагдаа принтерийн хор солиулна гээд түр гарсан байсан. Харин над руу муухай хару ярьсан цагдаа бол намайг гэрчээр очсныг ч мэдээгүй хүн.
Зүгээр л учраа олоогүй хүн над руу уурласан байхгүй юу. За тэр ч яахав. Хамгийн гол нь тэр охины аавын ярьсан шиг би шөнөжин залгаж энэ тэр болоогүй.
Тэр орой нэг удаа залгаад зүгээр үү гэж асуусан. Дараа нь хэдэн месэж бичиж биеийг нь асуусан. Би буруу зүйл хийсэн хүн. Тэрийгээ ухамсарлах ухамсар надад бий. Тиймээс л санаа зовж асуусан юм.
Би ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Бүр ичиж байна. намайг уучлаарай. Болдог бол хэдэн өдрөөөр ч хамаагүй алга болчихмоор байна. Даанч тэгж болохгүй нь харамсалтай” гэсэх юм.








































