Жүжигчин Б.Тамирын экс эхнэр Н.Мөнхсоёл хэмээх залуу жүжигчинг мэдэхгүй хүн ховор. Тэрээр сүүлийн үед телевизийн олон ангит кинонуудад шил дараалан тоглох болсон билээ. Жүжигчин бүсгүй цахим ертөнцөд идэвхтэй байдаг нэгэн бөгөөд саяхан өөрийнхөө нүүрномдоо ширээн дээр хөлөө тавьсан нэгэн зураг постолсон олны дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа юм.
Харин тэрээр “Зураг авалтанд орсон Ийм позе аваарай л гэсэн.. Тэрнээс ширээн дээр хөлөө тавибал ээж аав өрөнд орно шүү дээ. Хөлөө газар тавьсан нь бас байгааздээ. Нэхх ууртай сөрөгшд та нар зүгээр. Хайр түгээж жаргаж амьдраач” хэмээн уг зургандаа тайлбар хийжээ.