www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

    Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэй” дүүргийн баганат хөшөө шатжээ

    Эрээнээс Монгол руу ачаа авч гарахыг бүрэн хоригложээ

    “Хүннү 2222” хорооллыг “Ривер гарден” хотхонтой холбосон авто замын хөдөлгөөнийг нээлээ

    Хөтлөгч М.Батбилэг:  Хүүтэйгээ хамт шинийн 8-нд 108 зул өргөж, буян арвижуулан, эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрах сэтгэлийн хүч авдаг

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

    С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ

    Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна

    ШУУРХАЙ: Дуучин Э.Минжинсорын “халдагад өртсөн” гэдэг нь сурталчилгаа байж магадгүй тул хэрэг нээхээс татгалзаж, прокуророос хаажээ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

“Хавдраар өвчилснөө мэдсэний дараа гурван хүүхдийн минь аав хаяад явчихсан…”

2022/03/02
in онцлох мэдээ, Эрүүл мэнд
0
“Хавдраар  өвчилснөө  мэдсэний дараа гурван хүүхдийн минь  аав  хаяад явчихсан…”

…Би 2018 оны долоодугаар сард бага охиноо төрүүлсэн. Төрснөөс хойш доошоо цус гараад байхад нь төрсний дараах физиологийн үйл явц гэж бодоод ойшоогоогүй. Гэтэл энэ байдал хоёр сар үргэлжлэхэд нь эмнэлэгт хандсан ч “Гайгүй болно” гэхээр нь яваад өгсөн.

Сүүлдээ хөх өвдөж, хөхнөөс идээ гарч, хүүхдээ хөхнөөс гаргахаас өөр аргагүй боллоо. Тэгээд Хавдар судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн. “Умайн хүзүүний хорт хавдрын вирус маш хурдацтай тархаж  байна.

Хөхөө авахуулах шаардлагатай” гэсэн эмчийн үгийг сонсоод маш их цочирдсон. Энэ хүнд үеийг минь хуваалцах хүн надад байсангүй. Тэр үед гурван хүүхдийн минь аав биднийг хаяад явчихсан. Нялх хүүхэдтэй, өвчтэй… Дээр нь коронавирусийн халдвар гарчихсан, гадуур эмнэлгээр явна гэдэг над шиг дархлаа муутай, хавдартай хүнд амаргүй даваа байлаа.

Гэвч гурвын гурван хүүхэдтэй эх хүн үхэж болохгүй, үрсийнхээ төлөө амьдрах, эрүүл болох ёстой гэж өөртөө хэлсэн.  30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жилд нэг удаа умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээнд хамруулдаг болсныг би өмнө нь сонсож байсан боловч ажил ажил гэсээр өөртөө цаг гаргаж чадаагүй. Хэрэв илрүүлэх шинжилгээнд хамрагдсан бол хөх авахуулах хэмжээнд хүртлээ хүндрэхгүй байсан гэж бодохоор харамсмаар.

Би хавдрын II үе шатандаа байхад оношлогдож, мэс засалд орж аюул ард хоцорсон ч хавдар бол тийм амар эдгэрэх өвчин биш л дээ. Өнөөг хүртэл өвдөлт, зовуурь шаналгаа байдаг учир эмчилгээ хийлгэж байгаа. Тэр өвдөлтийг хүмүүсийн ойр зуур хэрэглэдэг өвчин намдаах эмээр дарж чадахгүй, маш хүчтэй эм уудаг.

Над шиг ийм хүнд байдалд орохгүйн тулд эрүүл мэнддээ цаг гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаарай гэж охид, бүсгүйчүүддээ захимаар байна. Охид нимгэн хувцастай, их даарч хөрж явдаг. Хүүхэд төрүүлж амжаагүй атлаа хавдар туссан залуу бүсгүйчүүд, охид хүртэл байдаг юм билээ. Эрүүл саруул байхад амьдрал ямар сайхан билээ дээ.

Миний хувьд группийн мөнгө, хүүхдийн мөнгөө нийлүүлж, сард 800 мянган төгрөгөөр амь зууж байна. Сарын орлогын ихэнх хувь нь эм, тарианы мөнгө болдог доо. Манай хүүхдүүд 14, 7, 3 настай. Хүүхдүүдийнхээ аавд эхэндээ их гомддог байсан.

Сүүлдээ цөхрөл болж, одоо гомдохоо больсоон. Гурван хүүхэд нь байна, тэр хүнд дотроо бодож яваа зүйл байгаа байх аа. Хүмүүс маш их бухимдалтай байна. Ямар нэг зүйлийн сайн талыг харж, гэгээлэг, уужуу тайван байгаасай гэж би  хүсдэг. Эмч нартаа маш их баярлаж байна. Эрчүүд ч гэсэн эхнэрээ сайхан хайрлаасай гэж хүсдэг дээ…

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөөд мэс заслын эмчилгээ хийлгэсэн 43 настай бүсгүй охид, эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байхыг захих гэж туулсан зовлонгоо өгүүлсэн юм.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛБЭЛ БҮРЭН ЭМЧЛЭГДЭНЭ

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүд сүүлийн үед залуужиж байна. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө 23 настай эмэгтэй энэ өвчнөөр оношлогдсон. Энэ бол бэлгийн амьдрал нь эрт эхэлсэнтэй холбоотой. Ихэнх хорт хавдрын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 хувь нь хүний хөхөнцөр вирусийн халдвар гэдгийг тогтоосон.

Халдвар бэлгийн замаар дамждаг бөгөөд халдвар авснаас хойш 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар болон хүндэрнэ. 5 болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал шинж илэрнэ. Халдвар авсан даруйд өвчлүүлдэггүй учир урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг.

ДЭМБ-аас 2020-2030 онд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлыг 100 мянган хүн амд дөрөв болгон бууруулах зорилт тавьжээ. Монгол Улсад энэ үзүүлэлт одоогоор 23-24 тохиолдол байна. Монгол Улсын Засгийн газраас Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд хамруулах бөгөөд 33, 36, 39, 42 настайдаа гэх мэтээр гурван жилд нэг удаа Өрхийн эмнэлэгтээ хандаж, эсийн шинжилгээ үнэ төлбөргүй өгнө. Энэ жил 1992 оны эмэгтэйчүүд 30 нас хүрч, эсийн шинжилгээ өгөх товлолт хугацаа нь болж байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 40 ХУВЬ НЬ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

Умайн хүзүүний хорт хавдраар 2021 онд 312 хүн оношлуулсан нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын шалтгааны хоёрдугаарт, тохиолдлын тоогоор нийт хорт хавдрын тавдугаарт эрэмбэлэгджээ. Сүүлийн есөн жилийн хугацаанд нийт эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт хамрагджээ. 2020 онд улсын хэмжээнд зорилтот насны эмэгтэйчүүдийн 43.5 хувь нь шинжилгээнд хамрагдсан бол 2021 онд энэ үзүүлэлт 29 хувь болж буурахад ковидын халдварын тархалт нөлөөлсөн гэж үзэж байна.

Жилд дунджаар 230 мянга орчим эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд хамрагдахаас 90 мянга нь хамрагдаж, бусад нь шинжилгээ өгөхгүй байна. Энэ нь хавдар хожуу үедээ илрэх эрсдэлийг нэмэгдүүлж буй юм.

2020 онд Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн 22 хувь нь шинжилгээ өгсөн бол хөдөө орон нутагт энэ үзүүлэлт дунджаар 60 орчим хувьтай байна. Сүхбаатар аймагт 2020 онд зорилтот насны эмэгтэйчүүдийнхээ 79.3 хувийг эрт илрүүлэгт хамруулсан хамгийн өндөр үзүүлэлт юм. Эмэгтэйчүүдийн 70 хувийг эсийн шинжилгээнд хамруулж чадвал умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах бүрэн боломжтой.

Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-д ирж байгаа эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа эсийн шинжилгээ өгөх талаар мэдээлэл авсан хэр нь шинжилгээ өгөөгүй байх нь дийлэнх. Яагаад? гэхээр ажлын зав гардаггүй гэх мэт олон шалтгаан хэлдэг. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хойноо эмнэлэгт хандахад хавдар аль хэдийнэ хожуу шатандаа орсон байдгийг эмэгтэйчүүд маань анхаараасай гэж ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Г.Ням-Од ярив.

Эрчүүд умайн хүзүүний хорт хввдрыг дамжуулагч болдог. Энэ вирусийн халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувийг дархлааны систем нь хамгаалан өвчлүүлэхгүй бөгөөд хоёр жилийн дараа вирус  халдварлах чадваргүй болно. Үлдсэн 10 хувь нь өвчилнө.

ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ЭМ УДААН ХУГАЦААГААР ХЭРЭГЛЭХ НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

АНУ-д умайн хүзүүний хорт хавдраар өвчилж буй эмэгтэйчүүд дундаж нас 50 байгаа бол Монголд дундаж нас 46 байна.
Халдвараас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд ороогүй 9-15 нас охидыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулахыг ДЭМБ-аас зөвлөж буй юм. Уг  ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд угпапиллома вирусийн эсрэг вакциныг 9-13 насны охидод хийж эхэлжээ. Энэ нь ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакцин хийх бөгөөд I тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа II тунг хийлгэж, эхний тунгаас зургаан сарын дараа III тунг хийлгэснээр дархлаа тогтоно.

Папилома вирусийн эсрэг вакцин гаргаж авсныхаа төлөө Германы эрдэмтэн Harald zur Hausen 2008 онд Нобелийн шагнал хүртсэн.
Умайн хүзүүний хорт хавдарт өртөх эрсдэлтэй хүмүүс: 

  • Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар хэрэглэх
  • Тамхи татах
  • Олон жирэмслэх, төрөх
  • Дархлаа сул байх
  • Бэлгийн хавьтагч олонтой байх
  • Эрт бэлгийн харьцаанд орох зэрэг нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй.

Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч Г.Ням-Од, Умайн хүзүүний хорт хавдар дөрвөн үе шаттай. Хожуу үедээ ирсэн ямар ч хавдрыг бүрэн эмчлэх аргыг дэлхийн анагаах ухаан олоогүй байгаа. Хавдрын урьтал үе болон 1, 2-р үедээ байвал мэс заслаар бүрэн эмчлэх боломжтой. 3-р үедээ орсноос хойш мэс засал хийх боломжгүй. Энэ өвчний үед хавдрын үе шатаас хамаарч мэс засал, хими, туяа эмчилгээг хийдэг. Мэс заслаар эмчлэх боломжгүй бол хими туяа эмчилгээнд орно.

Умайн хүзүүний хорт хавдар тавилан сайтай өвчинд тооцогдоно. ДЭМБ-ын судалгаагаар аль үе шатаас үл хамаарч нийт эмэгтэйчүүдийн 66 хувь нь таваас дээш жил амьдарна гэж үздэг. Монголд 2020 оны байдлаар умайн хүзүүний хорт хавдраар оношлуулсан эмэгтэйчүүдийн 59.3 хувь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна. Хавдрын үе шатаас хамаарч тухайн хүний амьдрах хугацаа өөр өөр. Тухайлбал:

  • I үе шатдаа бол илэрсэн бол амьдрах магадлал 80-90 хувь
  • II үедээ илэрсэн бол 50-60 хувь
  • III үедээ 20-30 хувь
  • IV үедээ бол эдгэрэх магадлал 15-16 хувьтай байна.
Next Post
АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаярын харгис охин Б.Ариунзаяатай танилц

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02
Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

2025-10-31
“Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцын 2 дахь блок ашиглалтад орлоо

2025-10-20
Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2025-10-20
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

2025-10-17
Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

2025-10-17
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

2025-10-17
Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

2025-10-16
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

2025-10-16

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.