Монгол Улсын гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэнгийн хүү Баттулгын охин Б.Дуулим тун удахгүй хуримаа хийх гэнэ. Тэрбээр хурмынхаа даашинзыг сонгосон бөгөөд үүнийгээ “амьдралд ганц тохиох мөрөөдлийн хуримын даашинзаа сонголоо” хэмээн өөрийн цахим хуудснаа дурджээ. Хэд хэдэн уран бүтээлээрээ олонд чамгүй танигдан, хүндлэлийг нь хүлээгээд буй дуучин бүсгүй саяхан хамpaa засуулж янзлуулсан юм. Харин түүнийг хуримандаа зориулж ийнхүү гоо сайхандаа анхаарсан гэх шуум яваад байгаа юм.
Гуравхан настайдаа тайзан дээр гарч дуулан, өхөөрдүүлж явсан, 19 настай тэрбээр аав В.Баттулгатайгаа хамтран дуулдаг, өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл болж яваа залуу үеийн төлөөлөл юм. Жүжигчин мэргэжлээр сурдаг Б.Дуулим алсдаа поп урсгалаар уран бүтээл түлхүү гарган, Монголынхоо төдийгүй БНСУ-ын урлагийн салбарт цахиур хагалах мөрөөдөлтэй гэнэ лээ.








































