Нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Гэтэл автобусны хүртээмжгүй байдал, түгжрэл гэх мэт зүйлээс болж иргэд өвлийн хүйтэнд 20-30 минут автобус хүлээж байна. Ид өвлийн хүйтэнд СХД-ийн удирдлагууд бусад дүүргүүдэд үлгэр жишиг болохоор дулаан автобусны буудлууд хийж эхэлжээ. Дотроо тав тухтай дулаан автобус хүлээнгээ, утсаа цэнэглэж болох шийдэл мөн хийсэн байна.
Фото зургуудаасФото зургуудаас Фото зургуудаас Фото зургуудаас