Орхон аймгийн Ардчилсан намын гишүүн, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Батхуяг нүүр номондоо Украинд байгаа иргэнээ гэр бүлтэй нь татаж өгөхийг ГХЯ-аас хүсч, ингэж бичжээ.
“Украйны Харьков хотод байгаа Тэгш-Очир дүү зурвас үлдээжээ. Одоо тэнд шөнө болж байна. Тэд метронд нуугдаж байгаа учир сүлжээ барихгүй байгаа юм байна. Панда буюу Тэгш-Очир маань Эрдэнэт хотод төрж өссөн, бүжгийн Оникс хамтлагийн ахлагч, Украин эхнэртэй, хоёр хүүтэй.
Өвөө нь манай Эрдэнэтийн зохиолч яруу найрагч Содномдоржоо гуай юм. Эхнэр хүүхдүүдийг нь манай улс авахгүй гэсэн гэнэ. Хэрэв эхнэр хүүхдийг минь авахгүй бол үлдэхээс өөр яахав, эхнэр хүүхдээ орхиод яаж явахав, хэзээ үхэх бол гэсэн айдастай байна гэжээ.
Хэрэв иргэдээ авчрах боломж байвал Гадаад хэргийн яам өгөөмөр сэтгэл гаргаад Тэгшээ дүүг минь эхнэр хүүхдүүдтэй нь авчирч гэр бүлийнхэнтэй нь эсэн мэнд уулзуулж өгөхийг хүсч байна” гэв.