Монгол улсын шадар сайд С.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Түүнээс Украинд байгаа монгол иргэдэд татан авах талаар ямар арга хэмжээ явуулж буйг тодруулсан сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр, Украин улсад дайны нөхцөл байдал үүслээ. Улс орнуудад иргэдээ Украин улсаас татах арга хэмжээ авч байна. Тус улсад манай улсын 60 гаруй оюутан, залуус иргэд амьдардаг. Тэдний тал нь эх орондоо ирсэн. Одоо 30-аад хүн байна.
Энэ асуудлаар өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярьж, ОХУ дахь Монголын ЭСЯ-тай хамтарч, иргэдээ ойрын үед татах үүрэг даалгавар өгсөн гэв.