Сүүлийн үед С.Сэрчмаа ихээхэн жин нэмсэн харагдах болсон нь жирэмсэн байж магадгүй гэсэн яриа олны дунд гарах болов. Тэрээр Анхны охиноо өвөрмонгол тэрбумтан Баярттай гэр бүл болж Бээжинд хотод хэл амтайхан төрүүлж байсан юм. Харин хоёр дахь охиноо Америкт төрүүлж байсан юм.
Дуучин бүсгүй өнгөрсөн 9 дүгээр сарын 1-нд Америк явсан. Хоёр охиноо дагуулан явсан С.Сэрчмаа одоо ч Америкт байж, хааяахан тоглолтод оролцчихоод суурин, нам жим амьдарч буй.
Түүний цахимд оруулсан зурагнаас харахад бие давхар гэдгийг мэдэж болохоор байгаа юм. Дуучин бүсгүй бие давхар гэдгээ олны хэл амнаас ихэд жийрхэж нууцлаж байж болох юм. Тийм ч болохоор алс холын Америк орныг сонгож гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа биз.