Фэйсбүүкийн лайваар “Надад буу байгаа. Хэн нэгнийг буудчихсан байхад манай аав чирээд гаргаад ирнэ” гэх утгатай зүйл ярьсан өсвөр насны хоёр хөвгүүн дуучин Баавар, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын хүүхдүүд байсан тухай мэдээлэл цацагдсан.
Харин хүүгийн аав Баавар энэ талаар, “Цацагдсан бичлэгийг цагдаагийн газраас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн минь сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд цацагдсанаас хойш 2 удаа амиа хорлохыг завдсан.
Хүү маань найзуудынхаа группт лайв хийсэн байсан. Цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаарахыг сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно” хэмээн ярьсан юм.
Тэгвэл “хүн буудна” хэмээн бичлэг хийсэн дуучин бааварын хүүхэд зодоон хийж дахин шуугиан дэгдээлээ. Тэрээр үе өнгөрөгч шөнө тэнгийнхээ хүүхдийг “нохой” хэмээн дуудаж зодож буй бичлэг цахим хуудснаа цацагдлаа.