ХХБ-ыг өнгөрсөн онд, түүний өмнө хаан банкийг залилж байсан этгээд гадуур байцаагдаж байх үедээ оргон зайлжээ. Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна.
Тодруулбал иргэн Б.Бямбадорж 2021 оны тавдугаар сарын 25-нд бүлэглэх замаар худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас хоёр сая ам доллар бэлнээр залилсан хэрэгт шалгагдаж байжээ.
Хэргийн мөрдөн байцаалт дундуур Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж гадуур байцаах үеэр оргосон байна. Эрэн хайх ажиллагааны хүрээнд хүнгүй орхиж явсан Land Cruiser маркийн автомашин дотроос 1.1 сая ам.долларыг нь олсон байдаг. Харин үлдсэн 900 сая ам.доллар нь одоо ч олдоогүй байна.
Өмнө нь хятад иргэний бичиг баримт ашиглан Хаан банкнаас 1.3 тэрбум төгрөг залилж байсан бөгөөд ямар нэг ял хүлээгээгүй байна. Мөн түүний нэр дээр залилангийн шинжтэй олон хэрэг багтдаг бөгөөд дүн нь хамгийн багадаа 20 сая төгрөгт хүрч байгаа аж.