Монголын хошин урлагт өөрийн авъяасаараа цойлж гарч ирсэн уран бүтээлч бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу. Жүжигчин Аглуугийн хувьд өдий наслахдаа ханилан суусан гурван эхнэрийн нийт долоон хүүхэдтэй аж. Том хүү нь аль хэдийн гэр бүл зохиосон бол бага хүү нь өнгөрсөн онд мэндэлсэн.
Жүжигчин Аглуу одоогийн эхнэр жүжигчин Н.Оюунчимэгтэй ханилаад гурван хүүхэдтэй болсон бөгөөд хосууд өнгөрсөн жил хэнз хүүгээ өлгийдөж авсан юм. Тэгвэл тэд хүүгийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэлээ.
Энэ талаар тэр “Хүүгийн минь ойн баярт хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Төрсөн өдрийг зохион байгуулсан Z’Terra рестораны хамт олонд баярлалаа. Төрсөн өдрийн орчин, чимэглэл болон хоол, dessert үнэхээр таалагдлаа баярлалаа” хэмээн бичжээ.
Эхнэр Н.Оюунчимэгийн хувьд анхны амьдралаа найруулагч Д.Галбаяртай эхлүүлж том охиноо төрүүлсэн аж.