Сошиал ертөнцөд идэвхтэй байдаг БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр
Хөгжлийн банк, төмөр замын асуудлыг “Женко” Баттулгаас асуух ёстой л доо. Түүнийг Ерөнхийлөгч болохоос Төмөр замын 280 сая ам.долларын хэргийг шалгаж байсан цагдаагийн албан хаагчид АНУ руу дүрвэсэн байдаг юм.
Х.Баттулгын туслахын данс руу таван сая ам.долларын баримтыг гаргасан АТГ-ын нөхөд ч амиа бодон зугтаасан. Эрх мэдэлд хүрсэн эрхмүүдийн хэрэг замхардаг, араас нь явсан хуулийнхан хэлмэгддэг тогтолцоо байсан юм.
Х.Баттулга эрх мэдэлд хүрэнгүүтээ л хуулийнханг сольж өөрийн хүмүүсээ тавьсан. Гэвч “Хэрэг хуучирдаггүй, Хэрээ цагаан болдоггүй” гэдгийн адил одоо түүнийг эргэн санах нөхдүүд цөөнгүй. “Ахаа” гээд гүйж явсан хүүхдүүд АТГ-т хандаад эхэлсэн гэх сургаар Х.Баттулга Сингапур руу гараад явчихсан сураг байна.
Эрхэм дарга нар албан тушаалаасаа буунгуутаа гадаадад 1-2 жил болж байдлыг хардаг. Тэгээд нэг их аврагчийн дүрээр дуу шуутай ирдэг билээ. Одоо Х.Баттулгаас МоАХ-ны байраа алдах дөхсөн дэмжигчдээс эхлээд олон хүн сураглаж буй бололтой.
Эрх мэдлээсээ буунгуут Ерөнхий сайдын зөвлөх болсон Х.Баттулга өмнө нь 17 чингэлэг спиртын хэргээсээ зугтаан Сингапурт очоод хэвтчихсэн түүхтэй. Ерөнхийдөө асуудал гарангуут Сингапурт очоод алсаас анирдаж байгаад эрхмүүд цөөнгүй. Т.Бадамжунайгаас Сингапурт гацчихаад байгаа билээ.








































