Гадаад төрхөндөө өөрчлөлт оруулан өмнөхөөсөө улам залуу өнгө төрхтэй болоод байгаа МУГЖ, Төрийн соёрхолт Ц.ТӨМӨРБААТАР “Фото модель” болжээ.
Тэрээр “Venera vip clinic” хэмээх гоо сайхны эмнэлэгт нэг жилийн хугацаатай хийгдэх “залуужуулах дусал” хийлгэж байгаа аж. Түүний гадаад төрхөө өөрчлөх болсон нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулаад байгаа билээ. Түүнчлэн анхны зар сурталчилгааны постер нь нийтлэгдсэн байна.
Хоёрдахь амьдралаа зохиосон, өөрөөсөө 14 насаар дүү залуу эхнэртэй тэрээр өөрийн гадаад төрхөндөө тун сэтгэл хангалуун байгаагаас гадна гоо сайхны арчилгаа зэргийн мэдлэгээ ихээхэн нэмсэн гэдгээ ярьсан байна.