Монголдоо анхдагч Androgynous загвар өмсөгч буюу эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсд хувиран загвар өмсдөг модел Биллиг хүмүүс өдгөө андахгүй мэдэх болсон. Өөрийгөө ижил хүйстэн гэдгээ олонд зоригтойгоор зарладаг тэрээр бага насаа Герман улсад өнгөрүүлжээ.
ФОТО ЗУРГУУДААС ФОТО ЗУРГУУДААС Mongolian next top model нэвтрүүлгийн хөтлөгч Нора түүнийг загварын ертөнцөд хөтлөн оруулсан гэдэг. Тэгвэл өнгөрөгч “The Voice” шоуны онцгой оролцогчдын нэг Билли буюу М.Ланамөнх байж чадлаа. Тэрээр хүн хүсэж мөрөөдөж түүнийхээ төлөө зоригтой алхам хийж чадвал үргэлж эерэг үр дагавар хүлээж байдгийн тод жишээг харуулж чадсан юм. Ингээд түүнийг цаашдаа шоундаа хэрхэн оролцохыг үзэгчдэд харах л үлдлээ.