Реппер Roockie буюу У. Мөнхбагана жүжигчин Г.Золзаяа нар хайрын романс үүсгээд багагүй хугацааг үдэж буй.
Жүжигчин Г.Золзаяагийн хувьд Найруулагч Б.Тамирын анхны гэргий бөгөөд тэд дундаасаа нэг охинтой билээ.
Харин саяхан хосуудын дагагч нар нь тэдний цахим хуудастаа оруулсан бичлэгийг үзээд нэлээд шуугиад авав. Учир нь хэсэгхэн зуурын бичлэг нь шинэхэн хосууд маргалдаж буйг харуулаад авчээ.
Төд удалгүй энэ бичлэгээ арилгасан бөгөөд реппер залуу ч өөрийн үйлдэлдээ тайлбар хийж найз бүсгүйг нь тайван орхихыг хүссэн талаараа бичжээ.
Ямартай ч тэдний хооронд болсон зүйл одоохондоо нууц хэвээр байгаа бөгөөд жүжигчин бүсгүй ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.








































