“Хэцүү анги”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон дүрүүдээрээ илүүтэй үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин бол А.Ганчимэг. Тэрбээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж“ киноны гол дүрийг хамтдаа бүтээлцсэн жүжигчин Б.Энхтүвшинтэй гэр бүл болж охинтой болсон ч хосууд хоёр тийшээ болоод багагүй хугацааг ардаа үдэж байна.
Удтал ганц бие ээжийн амьдралаар амьдарсан А.Ганчимэгийг гурван жилийн өмнөөс “Фантастик”-ийн Тамиртай нэр холбож эхэлсэн. “Хувьсал” продакшнаас өрх тусгаарласан А.Ганчимэг Д.Ганцэцэг хоёр “Аримун” продакшныг байгуулж, “Халуун зүрх” уран сайхны киног дэлгэцнээ гаргасан.
Энэ кинонд жүжигчин А.Ганчимэг “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамиртай хослон гол дүрд тоглосон юм. Энэ үеэс А.Ганчимэг Б.Тамир нарыг болзож эхэлжээ.
Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг хоёрыг хайр сэтгэлийн харилцаатай болсон гэлцдэг ч хоёулаа энэ талаар өдий болтол ам нээсэн нь үгүй. Тэд харилцаагаа ихэд нууцлаж байгаа аж. Хосууд зайсанд байрладаг тансаг зэрлэлийн хотхонд амьдардаг ба үе үе олны нүдэнд хамтдаа харагддаг болжээ.








































