Өчигдөр цахим орчинд хүүхдүүд со г тyyр уулах ун даа хэрэглэсэн байж болзошгүй үедээ шууд бичлэг хийж, тус бичлэгтээ өөрт нь галт зэвсэг байгаа талаар ярьсан нь олон нийтийн дунд багагүй шуугиан тариад байгаа билээ.
Тэгвэл тус бичлэг дээр гарч байгаа хүүгийн аав Баавар буюу Ш.Батбаяр манай сайтад хандаж тодруулга мэдээллийг өглөө.
Ш.Баавар: “Өчигдрийн цацагдсан бичлэгийг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн маань сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа ам иа хорлох оролдлого хийсэн.
Хүү маань найзуудынхаа грүппт л лайв хийсэн юм байна лээ. Харин цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаараарай гэж сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно оо” гэв.








































