Жүжигчин Ч.Ундралтай анх хамтран дуулж олны танил болж байсан жүжигчин бүсгүй бол Т.Өөдөө. Дуулна, жүжиглэнэ, хөтөлнө гээд олон төрлийн авьяастай түүнийг Ч.Ундралтай лесби ч гэж “сенсацилах” нь олонтаа байлаа. Эцэст нь дуэт байхаа больсон “хосууд” тус тусын уран бүтээлээ хийцгээх болсон юм.
Яг тэдний эрин үе буюу “од” болж байх үед жүжигчин Т.Өөдөөг найман хойт эцгийн гар дамжсан, эх нь архичин гэж хэвлэлээр шуугиж байсан. Харин Хүмүүс сонины сэтгүүлч энэ асуудлаар Т.Өөдөөгөөс ярилцлага авахад амьдралын хүнд хэцүүг давсан тухайгаа ярьсан гэдэг.
“Уучлаарай нэг л өдөр ээжийг тань хамгийн муу ээжээр тодруулчихлаа. Тэгээд бас чамайг 8 эцгийн нүүр үзсэн гэх юм?
Намайг яаж тэгж гvтгэж чадаж байна. Миний бага насанд үнэндээ инээд хөөр гэж байгаагүй. Тэр чигтээ зовлон дунд хүүхэд нас өнгөрсөн. Тэгээд ч би тийм их зовлон үзсэнийхээ хариуд өнөөдөр юугаар ч дутахгүй амьдарч байгаа болов уу. Ээж, аав 2 маань намайг бүр бага байхад, ухаан орох цагаас салж, би өөрийн ахын хамт тэр хойт эцэг гээчийн хүүхдүүд болсон.
Тэр хүн миний ээж, бас намайг хайр найргүй зоддог байсан. Намайг тавхан настай байхад өрөөний буланд хоёр гарыг минь өргүүлээд зогсоодог байсан гээд боддоо. Жаахан хөдлөх юм бол зодоoд, өөрөө ч унтдаггүй байсан. Одоо ч би хааяа шөнө унтахдаа зэргэлдээх байшингийн цонхыг хараад миний бага нас шиг нялхаараа нулимсандаа хутгаалдаад зогсож байгаа хүүхэд байдаг боловуу, бас манай цонхыг хараад энэ цонхны цаана ямар амьдрал байгаа бол гэж шvvрс алдан зогсоо боловуу гэж боддог.
Одоо тэр хүн хаана байдаг вэ?
Одоо тэр хүн жижигхэн хөх өвгөн болсон байна лээ. Манайд ирж чаддаггүй. Хааяа манайд ирээд ээж чинь тийм хүнтэй явалдаад байна гэдэг. Тэгэхээр нь би нэгдүгээрт та манай босгыг битгий дав, хоёрдугаарт яадаг юм миний ээж насны эцэст цайгаа хувааж уух ханьтай болж байвал гэж хэлээд явуулдаг. “ хэмээжээ.