“Сарны нулимс”, “Намрын синдром”, “Зөрлөг” зэрэг уран бүтээлийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Т.Хулан нөхөртэйгээ хамт нэгэн уриалгад нэгджээ.
Тэрээр БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС-ээс гаргасан уриалгад нэгдсэн аж. Уг уриалгад
“Сүүлийн үед нийгмийг цочроосон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдсээр байна.
Хүүхэд хамгаалал нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг хүчирхийллийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрддэг юм.
Иймд байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхэд бүрийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, хүүхдийн өсөж торниж байгаа бүхий л орчинг хүүхдэд ээлтэй болгохын төлөө бүтээлч санаачилгатай хамтран ажиллахыг ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА”. хэмээжээ.
Дашрамд дуулгахад жүжигчин Т.Хулан гавьяат жүжигчин Г.Дашхүү агсны хүү буюу найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэж хоёр хөөрхөн хүүгийн ээж болсон түүхтэй.
Хэдэн насаар ах төдийгүй тийм ч царайлаг бус гэгддэг найруулагч нөхөр нь дагавар охиноо Т.Хулангаас нуугаагүй аж. Залуу бүсгүй ч хүүхдүүдтэйгээ хүний, өөрийн гэж ялгалгүй харьцдаг сайхан сэтгэлт ээжийн үүргийг гүйцэтгэдэг гэнэ лээ.








































