Хэд хоногийн өмнө Дарханд 1-c 5 насны нэг айлын гурван охин хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.
Охидын ээж 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд энэ сарын 5-ны өдөр эрхлэгч дуудсаны улмаас хүүхдүүдээ гэртээ цоожлоод гарсан байдаг.
Түүнийг эзгүй хойгуур гурван хүүхэд нь ус алдсаны улмаас харамсалтайгаар амиа алдсан юм.
Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж тус цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат “Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг V цэцэрлэг дээр ажиллаж, хяналт шалгалт явуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тухайн өдөр цэцэрлэгийн ажилтнуудыг дуудаж ажиллуулсан нь БСШУС-ын сайдын гаргасан шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийг зөрчсөн гэж үзсэн” хэмээсэн байна.









































