Зохиолын дуучид дундаа чамгүй нэр хүндтэйд тооцогддог нэгэн бол дуучин А.Түмэн-Өлзий. Түүнийг уран бүтээл, үзэл бодол талаас нь хүндлэх хүн цөөнгүй. Гаргасан уран бүтээл бүрдээ өөрийн хоолойн ур чадварыг батлан, олныг гайхшруулдаг. Гэвч хүмүүс түүнийг бодит амьдрал дээрээ маш өөр, бүдүүлэг, харьцаа муутай хэмээн шүүмжилдэг нь үнэний ортой бололтой.
Дуучин бүсгүй саяхан өөрийн шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг ихэд гонсойлгох зүйл хийсэн байна.
Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий хоёр ирэх сард гадагшаа явж гадаадад байгаа монголчууддаа тоглолтоо хийхээр болжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудснаа А.Түмэнөлзий мэдэгдсэн аж. Түүний доор нэгэн иргэн “Солонгос битгий ирээрэй” гэсэн нь дуучин бүсгүйн уурыг ихэд хүргэсэн бололтой. Түүнд хандаж “Солонгос явж шал угааж олсон хэдэн цаасыг чинь эгч нь авахгүй, айлтгүй” хэмээн бичжээ.
А.Түмэн-Өлзийгийн хувьд “Уран бүтээл маань үзэгч түмэнд таалагдсан учраас олон үзэгчийн халуун дулаан алга ташилт, энергээр урам авч цаашдынхаа уран бүтээлийг хийдэг. Ард түмний хишгээр би байртай болсон” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.
Өөрийн уран бүтээлийг шимтэн сонсож, өдий хүртэл дэмжиж ирсэн шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг ийнхүү гонсойлгох гэж дээ.
Эх сурвалж: Barimt.com