Реалити шоуны од, гоо сайхан, нүүр будалтын магнат, тэрбумтан Кайли Женнер өөрийн инстаграм хуудсандаа баярт мэдээгээ хуваалцжээ. Тэрээр хоёр дахь хүүхдээ төрүүлж, том охин Стормигоо дүүтэй болгожээ. 24 настай Кайли Женнер энэ сарын 2-нд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тухайгаа өөрийн инстаграм хуудастаа өчигдөр буюу 6-ны ням гарагт хуваалцсан юм.
Тэрээр хүүхдийнхээ хүйсийн талаар дурдаагүй ч гэр бүлийн шинэ гишүүнийг эрэгтэй хүүхэд хэмээн олон нийт таамаглаж байна.Учир нь тэрээр зургийн тайлбарт бичсэн хүүхдийнхээ төрсөн огноон хажууд хөх өнгийн зүрхэн эможиг мөн нийтэлжээ.
Өдгөө 11 ач, зээтэй болоод буй түүний ээж Крис Женнер “Сахиусан тэнгэр” хэмээн зургийн дор сэтгэгдэл бичжээ. Женнерийн нөхөр Трэвис Скотт мөн хөх өнгийн нэг зүрхэн эможи, хэд хэдэн бор зүрхний эможи нийтэлжээ.
Женнер, Скотт нар дахин хүүхэдтэй болох гэж буй талаараа анх 2021 оны есдүгээр сард ил болгосон юм. Өмнө нь цахим ертөнцөөс нэг хэсэгтээ хөндийрөөд байсан Кайли Женнер эхний жирэмслэлтээ ихэд нууцалж, 2018 оны хоёрдугаар сарын 5-нд анхны охин Сторми төрсөн тухай мэдээгээр олон нийтийг гайхшруулаад байсан юм. Харин Стормигийн дүү хоёрдугаар сарын 2-нд эгчийнхээ төрсөн өдрөөс ердөө ганцхан хоногийн дараа төржээ.
2018 онд Женнер ээж болсноор түүний ертөнцийг үзэх үзлийг хэрхэн өөрчилсөн талаар илэн далангүй ярьсан. Тэрээр Австралийн Vogue сэтгүүлд энэ талаар ярилцлага өгөхдөө “Ээж болсноосоо хойш миний амьдралыг дүгнэх хандлага маш их өөрчлөгдсөн. Ирээдүйг харах үзэл минь илүү их өргөн цар хүрээтэй болсон” гэжээ.
Эх сурвалж: Today