Төр овогт Аюурзаны Отгонбаатар өөрийн сошиал хуудсаараа дамжуулан хөгжлийн банкны зээлийн талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр:
“Хөгжлийн банкнаас зээл аваад зээлээ эргэн төлөхгүй байгаа компаниудын хаяг байршлыг над руу чатаар
явуулаач ээ. ФБ-ийн чатаар. Би цагаан сар өнгөрөөгөөд зээлээ төлөхгүй байгаа тэр компаниудын хаалгыг нүдье гэж бодож байна. Мэргэжлийн түвшинд хаалгыг нь нүднэ.
Өрөөн төлөөчээ гэж хаалгыг нь нүдье. Хөгжлийн банкнаас 1,2 их наяд төгрөгийн зээл аваад эргэн төлөхгүй байгаа нөхдүүд байгаан байна. Дандаа үндэсний хэмжээний том компаниуд, тэдний хүүхдүүд нь биднийг оркууд гэж дуудаад байдаг. Тэд нарын аав ээж нь төрөөс боломж гаргаад дээрэм хийсэн 1,2 их наядыг аваад эргээд төлөөгүй.
Жирийн иргэн банкнаас зээл авахдаа бүх өмч хөрөнгөө барьцаалаад өөрийгөө өөд болохгүй гэдэг баталгаа гаргаж байгаад 10 сая төгрөгийн зээл авдаг. Эд нар бол бүхэл бүтэн Монголын төрөөр, Монголын ард түмнээр баталгаа гаргаж даалгаж байгаад хэдэн арван тэрбум, 100 тэрбумаар нь зээл аваад эргэн төлөөгүй асуудал яригдаж байна.
Хэрвээ энэ Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөхгүй юм бол Монголчууд нийтээрээ амьдралынхаа төлөө авсан ахуйн хэрэглээний зээлээ төлөхөө больё. Тиймээс Хөгжлийн банкнаас зээл авсан нөхдүүдийн зээлийг
төлүүлэхийн тулд Монголын төр, Монголын татвар төлөгчдийн мөнгийг хохиролгүй болгох ёстой. Татвар
төлөгчид бол жирийн иргэд юм. Өнөөдөр маш олон зээлтэй иргэд бий.
Тэд зээлээ төлөхийн тулд өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл хамаг юмаа хийж төлж байгаа. Гэтэл нөхдүүд бол авсан зээлээ төлөхгүй зарим нь бүр төлмөөргүй байна гээд шүүхдээд 4 жил шүүхээр явсан байдаг юм байна. Тэр хугацаанд зээлээ ч төлөхгүй хүүгээ ч төлөхгүй. Жирийн иргэн зээлээ төлөхгүй бол маргааш нь Монгол банкны хар дансанд ороод банкнаас гэрт нь ирээд хөргөгч, машиныг нь лацдаад булаагаад авч байгаа.
Гэтэл эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй байна. Зээл аваад төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдийн том
компаниудын хаяг байршлыг над руу чатаар тодорхой явуулаачээ. Цагаан сарын дараа очоод хаалгыг нь нүднэ.
Хариуцлагыг нэхнэ гэдгээ олон түмэндээ хэлье” гэсэн юм.