2019 онд БНХАУ-д Ковид19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл тус вирус дэлхийн өнцөг булан бүрт тархаж байна. Гэвч ганц ч Ковид19 вирус илрээгүй дэлхийн есөн улс байгаа аж. Энэхүү есөн улсын хоёр нь Ази тивд, долоо нь далайн орнуудад буй.
Ковид19-ийн халдваргүй Азийн орнууд
Умард Солонгос хүн амын тоогоор нь авч үзвэл, Ковид19-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хамгийн их хүн амтай улсад тооцогдож байна. Умард Солонгосын эрх баригчид хилээ 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр гадаадын жуулчдад хаасан билээ. Тэгвэл Өмнөд Солонгосын эх сурвалжуудын мэдээлснээр, Ковид19-ийн халдвар Умард Солонгост илэрсээр байгаа ч үүнийгээ нууцалж байгаа хэмээн үзэж байна.
Туркменистан
Албан ёсны мэдээллээр, Туркменистанд коронавирусийн халдвар илрээгүй аж. ДЭМБ-ын төлөөлөгчид 2020 оны долдугаар сард Туркменистан улсад арав хоногийн айлчлал хийсэн ба Ковид19-ийн халдварын тохиолдол нотлогдоогүй ч гэлээ амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Тус улсад коронавирусийн халдварын хохирогчид байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бие даасан эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэсэн ч, ахмад настнуудын нас баралтын шалтгаан нь зүрхний дутагдал, харин залуучуудын хувьд уушгины хатгалгаанаас болж эндэж байгаа гэж мэдээлж байна.
Ковид19-ийн халдваргүй далайн орнууд
Науру бол өмнөд Микронезийн Номхон далайн баруун хэсэгт орших шүрэн арал бөгөөд 13.5 мянган хүн амтай. 2022 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар Науруд коронавирусийн халдвар болон сэжигтэй тохиолдол нэг ч бүртгэгдээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэг хэвээр байна. Тус улсад Ковид19-ийн эсрэг вакцинжуулалт нэлээд идэвхтэй явагдаж байгаа юм. Нэгдүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 7,764 хүн буюу 61.7 хувь нь вакцины эхний тунд, 7,364 хүн буюу 58.5 хувь нь хоёр дахь тунд хамрагджээ.
Ниуэ
Номхон далайн өмнөд хэсэгт Ниуэ улс байдаг. Шинэ Зеландын вант улсын нэг хэсэг юм. Хоёр мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар тус улсад коронавирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. 2021 оны зургадугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 1,202 хүн буюу 74.2 хувь нь эхний тунд, хоёр дахь тунг 1,150 хүн буюу 71.8 хувь нь хийлгэжээ.
Тувалу
Полинезийн Номхон далайн муж улс юм. Тус улс 11.2 мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 24-ний байдлаар тус улсад коронавирусийн халдварын талаар мэдээлэл бүртгэгдээгүй. 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 6,230 хүн буюу 56.3 хувь нь эхний тунд, 5,884 хүн нь буюу 53.2 хувь нь вакцины хоёр тунд хамрагджээ.
Маршалын арлууд
Маршалын арал нь Микронезийн Номхон далайн муж улс юм. Арал нь 60 мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар тус улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй.
Вануату
Вануату бол Номхон далай дахь арлын улс. 318 мянган хүн амтай. Тус улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирусийн долоон тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барж, зургаан хүн эдгэрсэн. Харин өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна. 2022 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд эхний тунг 109,176 хүн буюу 34.2 хувь хүн, хоёр дахь тунг 69,288 хүн буюу 21.7 хувь нь хийлгэжээ.
Микронези
Микронези нь Далайн Каролин арлууд дээр байрладаг муж улс. Өнөөдрийн байдлаар тус муж улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.
Тонга
Тонга бол Полинезийн арал. 108 мянган хүн амтай. Өнөөдрийн байдлаар тус арлын улсад коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ба нэгдүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 74,4 мянган хүн буюу 68.8 хувь нь эхний тунд, 64,68 мянган хүн буюу 60.1 хувь хоёр дахь тунд хамрагджээ.