Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд УИХ-ын эрхэм гишүүд ахмад настнуудад ул боов, еэвэн тэргүүтэн тарааж, шүүмжлүүлээд буй. Уг нь тэд боорцог тараах биш, боорцгоо өөрсдөө авч идэх боломжийг нь нээж өгөх ёстой хүмүүс юм.
Амьдралын чанар нь муудаж, авдаг хэд нь хүрэлцэхээ больсон ахмадууд ч яахав өгснийг нь залбираад авч байна.
Тэгвэл боовны хажуугаар бэлэн мөнгө тараах ажиллагаа эхэлжээ. Тодруулбал, Баянхонгор аймгаас УИХ-д
сонгосон УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адьяасүрэн нар аймгийнхаа ахмад настнуудад сар шинийн бэлэг болгож, бэлэн мөнгө тараасан байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн ахмадуудад “Хэвийн боов” тараалаа
УИХ-ын намрын чуулган нэгдүгээр сарын 18-нд хаалтаа хийсэн. Учир нь Төрийн ордонд халдвар эрс нэмэгдсэн тул чуулганыг хаах өдрөөс өмнө завсарлуулсан юм. Ийнхүү чуулган завсарласан хугацаанд гишүүд тойрогтоо ажилладаг билээ. Тэд Цагаан сараас урьтаж тойргийнхоо ахмадуудад зориулан мөнгөн аяга, архи, хэвийн боов, тавгийн чихэр зэрэг гарын бэлэг тараадаг бичигдээгүй уламжлалтай.
Энэ жилийн тухайд гэр гэртээ золгох уриалгыг Засгийн газрын зүгээс гаргасан. Гэвч УИХ-ын гишүүд нь тойргийн ахмадуудаа цуглуулж, гарын бэлэг тараасаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийн ахмадууддаа “Суман гүн” үйлдвэрийн хэвийн боовоор бэлэг барьжээ.