Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх явцыг сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор БЗД дэх Замын цагдаагийн хэлтэс БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч багажийг 25 ширхгийг захиалан авч, ашиглаж эхэлжээ.
Зарим тохиолдолд жолооч нар халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн үлээх багаж ашиглахаас татгалздаг. Тэгвэл согтуурлын зэрэг хэмжигч багаж нь үлээх шаардлагагүйгээр хүний бие болон гарт хүрэлцэхгүйгээр ашиглах боломжтой аж.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож байгаа эсэхийг тогтоохдоо халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүйгээр согтуурлын хувь хэмжээг тогтоох давуу талтай гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.