TomYo уг нь их сайхан APP, баг бүрэлдэхүүн ч их чадварлаг хүмүүс. ДААНЧ тэр мундагуудын доор ажилладаг МУУХАН менежерүүд нь л энэ сайхан бүтээлийн нэрийг доош нь татах юм даа.
Миний санаж буйгаар анх 2020/05 сард анх энэ апп-д контент нийлүүлэхээр болж, гэрээгээ байгуулан эхний бүлэг контентийн зураг авалтдаа орсон. Цааш цаашид дахин 4,5 бүлэг контент хамтран хийхээр төлөвлөж байлаа. Гэхдээ цаашид хамтран ажиллахаа больсон нь ч болсон юм.
Яагаад гэвэл:
1. Өдий хүртэл 20 сарын хугацаанд ганц ч удаа тооцоо нийлж хувь хүртээгүй. Уг нь 3 сар тутамд чанартай үзэгчийн тоогоор хувь тооцож авах заалттай юм. Би ч ганц хоёр зуун мянган цаасны араас уг байгууллага руу залгаж төвөг удахыг хүсээгүй юм.
2. Надад туслахаар оноогдсон менежер Номио билүү Нандиа билүү нэг Хятад хэлтэй охин байсан санагдаж байна. Харилцааны соёл муу, хамтран ажиллахад их л хэцүү байсан санагддаг. Миний татан авч буй жишээг гоочилж, их мэдэгч царайлж байхад нь дуугүй өнгөрсөн. Дараа нь хувийн асуудлаас болж нэг өдрийн зураг авалтаа цуцалсны төлөө “Сториг чинь үзсэн, сэлгүүцээд явж байна лээ.
Яах гэж ингэж худлаа ярьж бидний ажлыг алдаг юм?” гэж хэлэхэд нь ч үнэ төлбөргүй контент нийлүүлж, цаг заваа зохицуулан өглөө эртлэн босч зураг авалтанд нь ордог байсан би өвөөгийнхөө нас барсан өдрөөр хэдэд хүүхдэд юм тарааж буян үйлдсэнээрээ “Худалч, тэнэмэл” нэр зүүн амаа хамхин гарсан. Түүнээс хойш ганц удаа тус газраар шагайгаагүй.
3. Энэ талаар менежер Бум гэх эмэгтэйд гомдол гаргасан ч би худалч чигээрээ үлдэн, харин ч надруу бухах маягтай болохоор нь тэр чигт нь хаяж байж билээ. Харин Баярсайхан ахтай таарч, байдлыг ажваас менежерүүдийнхээ хажууд эгэл даруу, зөв сайхан хүн байдаг санагдсан.
4. Гэрээгээ байгуулсны дараа аль нэг хувийг нь надад огт өгөөгүй. /Захирал ирэхээр тамгалаад өгнө гэх шалтгаар/ Дараа нь авах гэхэд мөн л тамгалагдаагүй байсан. Гэвч миний хичээл одоо хүртэл хөөрхий байршсан хэвээрээ л байдаг юм билээ. Ямар ч үнэ хөлсгүй, залилагдаад хөдөлмөрөө шулуулчихсан ч юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм
Надаас гадна хэд хэдэн хүнийг иймэрхүү байдалтай байлгаж байгаа юм байна лээ.
Мөхөс “худалч”-ийн зүгээс өгөх ганц ТОМ зөвлөмж гэвэл:
Ямартай ч залуучуудад чиглэсэн боловсролын АПП-аар мөнгө олж буй та бүхэн байгууллагынхаа бүхий л шатанд “ёс зүй, соёл”-ийг түгээж, өөрсдийгөө бүрэн боловсруулчаад өрөөлийг боловсролд хөтлөөрэй хэмээн уриалж байна.
Эрдэм номын зам мөр цагаан байг.








































