Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нараас сэргээшийн (допинг) төрлийн бодис илэрч эрхийг нь хассан. Тэгвэл саяхан болсон үндсэн хуулийн баярын өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, Даян аварга Н.Батсуурь барилдаанд зодоглохоор очсон ч МҮБХ-ноос барилдуулаагүй. Учир нь тэрбээр бүртгүүлэлгүй шууд очсон нь дүрэм зөрчсөн гэж үзсэн юм. Хэрвээ Н.Батсуурь зодоглосон бол даян аварга цолтой анх удаа барилдах байв. Улмаар тэрбээр МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, малгайгаа үлдээгээд явсан билээ.
Тэгвэл маргааш болох Жем интернэшнл группийн нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд дая.а Намсрайжавын Батсуурь, у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд барилдахаар мэдүүлгээ өгөөд байгаа юм. Харин уг барилдаанд барилдах улсын харцага О.Хангай өөрийн үзэл бодлоо хатуухан илэрхийлээд авчээ.

Тэрээр:
Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ.
Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд.
Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил, 8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай.Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу?
Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна.
#NODOPING
#ТЭГШ ЭРХ









































