Монгол Улсад олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг бол “Номин холдинг” компани.
Тус компанийн цахим хуудас дахь танилцуулгаар худалдаа, инженеринг, санхүү даатгал, үйлчилгээ зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулдаг аж. Энэ үйлчилгээ бүр нь дотроо бас салбарлаж, дахин хэд хэдэн төрөлд хуваагдаж харагдана. Энэ бол “Номин холдинг” компани Монголын худалдаа. үйлчилгээний зах зээлд ямар том орон зайг эзэлж буйг бэлхнээ харуулна.
Зах зээлийн зарчмаар ч тэр, нийгмийн хариуцлагын хүрээнд ч тэр ийм том компани улсдаа үлгэр жишээ үйл ажиллагаатай байх учиртай. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд тус компанийн үйл ажиллагааны талаар сайн гэхээс саар мэдээлэл, иргэдийн гомдол бухимдал л дуулдах болоод удлаа.
Саяхан л гэхэд “Номин холдинг” компаний 13-р хорооллын “Экоэкспресс” салбараас чэнж эссэ гэх тамхи авахад дотор талаас нь кордонон хайрцаг гарч ирсэнийг сошиал орчинд бичжээ.
Тэрээр:
Сая гэрээсээ гараад тамхи авах гээд номингийн салбар ороод нэг хайрцаг чэнж эссэ авчаад орцондоо орж ирээд задалсан чинь дотор талаас нь кордонон хайрцаг гарж ирдийн гайхаад яалтчгүй сая задалсиймдаа гэж бодоод өөртөө итгэхгүй кирмаагаа ухлаа нээрээ хуурамч юм авжээ гэж бодоод шарандаа буцаж ороод солиулна ухааны юм бодоод орвоо тэгээд худалдагчид нь дөнгөж сая танай дэлгүүрээс тамхи авсан чинь хайрцаг нь дотроос нь цаас гарж ирлээ энэ хараа гэсэн чинь яахаа мэдэхгүй царай гаргаад байхаар нь заа энэ худалдагчид ямар буруу байхав дээ ажилаа хийж байгаа хүн ямар өөрсдөө хажууд задалхийн харсан биш гэж бодоод дахиад нэг хайрцгийг авчий цаашдаа анхаарахгүй юу гэж хэлчээд тамхиа аваад гараад ирсн байдиймаа. Хөгжилтөй ч юм шиг Уур хүрмээр ч юм шиг Жич нөат баримт уншуулсан болно.
хэмээн бичжээ. Энэ мэт үйлдэлд ШӨХТГ, болон холбогдох байгууллагууд арга хэмжээ авч шийднэ гэж найдаж байна.