Өнөөдөр /2022.01.11/ Дорнод аймгийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр хуралдаанаар Монгол Улсад Ковид-19 цар тахлын Омикрон шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хугацаанд хязгаарлах.
- Худалдаа, үйлчилгээний байгууллагыг ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд.
- Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд хязгаарлах.
- Вакцины сэргээх тунгийн ажлыг эрчимжүүлэх.
- Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалах.
- Голомт бүхий сумдуудад голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах.
- Мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх 1 сарын аян зохион байгуулах.
- Эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах.
- Аймгийн нутаг дэвсгэр дээр бүх төрлийн шагнал гардуулах арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд түр зогсоох.








































