Монголын урлагийн ертөнцөд авьяас гоо үзэсгэлэн, амбиц карьераараа тодорч яваа бүсгүй бол УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэг. Урлагийнхан түүнийг “театр” Одноо гэж дууддаг. Өдгөө 36 настай тэрээр хоёр хүүтэй. Дөнгөж их сургуулиа дүүргээд том хүүгээ төрүүлж байсан тэрээр бага хүүгээ дөрвөн жилийн өмнө төрүүлж байв.
Нөхрөө бүү хэл хүүхдүүдээ гэрэл зургийн гялбаанд цохиулдаггүй тэрээр нөхрөө ихээхэн нууцалдаг. Хэвлэлийн хуудаснаа ханилаад 10 гаруй жилийг үдэж буй бизнесмэн залуу байдаг гэхээс өөр мэдээлэл үгүй. Харин сүүлийн жил гаруй орчмын хугацаанд хоёр хүүгээ олны өмнө ил гаргах болсон. Нөгөөх нөхөр нь “Одноог сонирхогчид”-д surprise хэвээрээ.
Ямар сайндаа л үзэсгэлэнт жүжигчин бүсгүйг ханиасаа салаагvЙ байгаадаа гэх хардлага фенүүдэд нь төрөөд байгаа гэсэн шүү.