“Киви” хамтлагийн хар сувд гэгддэг Намуунаа өнгөт арьстан аавтай гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Аав нь Африк тивд амьдардаг, Габон, Зимбабве улсын иргэн гэж цуурдаг байсан нь худал байсан юм.
Намуунаагийн аав нь бразил хүн байдгийг Намуунаа ярилцлага өгөхдөө хэлсэн билээ. Намуунаагийн төрсөн аав нь хуучин нэрээр ЗХУ-д дээд сургууль төгссөн, орос “школа”-тай, Бразилийн ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг, нутагтаа нэр хүндтэй нэгэн гэдэг.

Гурван жилийн өмнө аавынхаа нутаг, гэрт нь очиж дүү нартайгаа танилцсан Намуунаа одоо аавтайгаа, эцэг нэгтэйгээ эрэгтэй дүүтэйгээ тун ойр харилцдаг. Дүү нь Антониа овогтой, “Киви”-гийн гэж овоглогддог Намуунаа нэрээ Эрика болгож, Эрика Антони нэрээрээ ойр дотнохонтойгоо харилцах болжээ. Хэдийгээр хоёр өөр тивд, хол өссөн ч цус ясны тасархай болсон дүүтэйгээ Намуунаа их ойртож, энхрийлэн үнсэж байгаа нь энэ.
Тэрчлэн Ухнаа гуайн зээ охин Б.Намуун “Үл хөдлөхийн” гэгддэг Долгормаагийн бэр болж, хүүхэдтэй болсон. Намуунаа хүүхдээ бразилд байгаа өвөөд нь интернэтээр өдөр болгон шахуу харуулж, тун ойр дотно харьцдаг болсон гэнэ.









































